Школа » Презентации » Другие презентации » Монгольский язык по теме: Ж,ч, ш-ийн дүрэм. Дадлага ажлын хамт

Презентация - "Монгольский язык по теме: Ж,ч, ш-ийн дүрэм. Дадлага ажлын хамт"

0
08.06.23
На нашем сайте презентаций klass-uchebnik.com вы можете бесплатно ознакомиться с полной версией презентации "Монгольский язык по теме: Ж,ч, ш-ийн дүрэм. Дадлага ажлын хамт". Учебное пособие по дисциплине - Презентации / Другие презентации, от атора . Презентации нашего сайта - незаменимый инструмент для школьников, здесь они могут изучать и просматривать слайды презентаций прямо на сайте на вашем устройстве (IPhone, Android, PC) совершенно бесплатно, без необходимости регистрации и отправки СМС. Кроме того, у вас есть возможность скачать презентации на ваше устройство в формате PPT (PPTX).
Монгольский язык по теме: Ж,ч, ш-ийн дүрэм. Дадлага ажлын хамт 📚 Учебники, Презентации и Подготовка к Экзаменам для Школьников на Klass-Uchebnik.com

0
0
0

Поделиться презентацией "Монгольский язык по теме: Ж,ч, ш-ийн дүрэм. Дадлага ажлын хамт" в социальных сетях:

Просмотреть и скачать презентацию на тему "Монгольский язык по теме: Ж,ч, ш-ийн дүрэм. Дадлага ажлын хамт"

10 дугаар сарын 19
Ангийн ажил
Үгийн дунд орсон ж, ч, ш-ийн дараа “и ” бичих дүрэм.
1. Ж, ч
1 слайд

10 дугаар сарын 19
Ангийн ажил
Үгийн дунд орсон ж, ч, ш-ийн дараа “и ” бичих дүрэм.
1. Ж, ч, ш нь ямагт зөөлөн хэлэгддэг тул үгийн дунд богино эгшиг бичих шаардлага гарвал эр, эм аль ч үгэнд зөвхөн “и” бичнэ. Жишээ нь: ажил, жүжиг, малчин, хачин, бүжиг, санаачил, мэргэжил, ашиг, хөшиг, анжис.
2. Урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад ж, ч, ш-ийн дараах балархай эгшиг и нь гээгдэнэ. Учир нь эдгээр 3 гийгүүлэгч нь ЦООЖОО ЗАСААД ТУШААЧИХ буюу заримдаг гийгүүлэгч юм.
Жишээ нь: ажил + аар = ажлаар жүжиг + ээр = жүжгээр
малчин+ы= малчны бүжиг + ээс=бүжгээс
хөшиг+өө=хөшгөө мэргэжил+ийн=мэргэжлийн

3. Ж,ч,ш гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд харьяалахын болон заахын тийн ялгалын –ийн, -ийг нөхцөл залг
2 слайд

3. Ж,ч,ш гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд харьяалахын болон заахын тийн ялгалын –ийн, -ийг нөхцөл залгана. Учир нь тэд үргэлж зөөлөн хэлэгддэг учраас дүрэм зөрчдөг байна. Жишээ нь: багш + ийн=багшийн
багш + ийг =багшийг навч+ийг=навчийг
сурагч+ийн = сурагчийн багаж+ийг=багажийг

Дадлага ажил.
Дараах өгүүлбэрүүдийн орхигдсон балархай эгшгийг нөхнө үү.
Намж.лынх   Хуж.рт.д
3 слайд

Дадлага ажил.
Дараах өгүүлбэрүүдийн орхигдсон балархай эгшгийг нөхнө үү.
Намж.лынх Хуж.рт.д өвөлж.ж байна.
Жигж.д багш.д баярын мэндч.лгээ иржээ.
Бич.ж авснаа сайт.р уншаад шалгалт.нд орлоо.
Салхины ас.р их хүч.т урсг.лыг шуург. гэнэ.
Галд шат.х, ус.нд жив.х аюулаас балч.р хүүх.д, ядарс.н хөгш.н наст.нг аварс.н бол “Шуд.рга жур.м” медалиар шагнуулна.

Балархай эгшиг.
Үгийн 1-р үеэс хойш орсон зөвхөн богино  а, о, ө, э, и (5) эгшгүүд нь балархай э
4 слайд

Балархай эгшиг.
Үгийн 1-р үеэс хойш орсон зөвхөн богино а, о, ө, э, и (5) эгшгүүд нь балархай эгшиг болно.
Жишээ нь: ха-раг-да-на
ха-раг, -да, -на гэсэн сүүлийн 3 үеийн богино эгшгүүд нь балархай эгшиг болж байна.
Харин урт, хос эгшгүүд нь үгийн 1–р үеэс хойш орсон ч балархай эгшиг болдоггүй гэдгийг бүү мартаарай.
Жишээ нь: аа-руу-лын-хаа. Энэ үгэнд балархай эгшиг байхгүй байна.

Гэрийн даалгавар.
Доорх өгүүлбэрт цэгийн оронд зохих балархай эгшгийг нөхөн бичээд  доогуур нь зу
5 слайд

Гэрийн даалгавар.
Доорх өгүүлбэрт цэгийн оронд зохих балархай эгшгийг нөхөн бичээд доогуур нь зурах. Жишээ нь: бичих, хавтаслах.
Ооно, шаргач.н цугл.ж, дугариг бол.н хэвтээд янзаг.ны сүр.г тэдний дунд наад. н тогл.но.
2.Монг. лчууд ол.н мянг.н жилийн ёс занш.лтай.
3.Хөш.гний өнгө хүний сэтг. л санаанд нөлөөлж байд.г.
4.Өч.гдрийн орс.н үерийн ус модыг булг. татжээ.
5.Ач.т багш нарынхаа ач тусыг үргэлж.д биш.рч санаж яваарай.

Дадлага ажил
1.Байш.нд   баг.на   түш.г
Басагд.х.д    нөх.р  түш.г
2.Соёлж.хын тулд
6 слайд

Дадлага ажил
1.Байш.нд баг.на түш.г
Басагд.х.д нөх.р түш.г
2.Соёлж.хын тулд суралц.х
Хөгж.хийн т улд хөдөлм.рл.х
3.Анч.н ан эрж, адууч.н бэлчээр эрнэ.
4. сурагчид + аар =
жүжигчин+ ээс =
хуучин + ыг =
5. Дараах нөхцөлийн аль тохирохыг залга. -ийг, -ыг
дарш + ? = оролцогч + ? =
туслагч + ? = шавж + ? =

Комментарии (0) к презентации "Монгольский язык по теме: Ж,ч, ш-ийн дүрэм. Дадлага ажлын хамт"