Презентация - "Монгольская литература по теме: Творчество и краткая биография Д.Равжаа"

- Презентации / Другие презентации
- 0
- 21.06.23
Просмотреть и скачать презентацию на тему "Монгольская литература по теме: Творчество и краткая биография Д.Равжаа"
Сайт klass-uchebnik.com предлагает качественные учебные материалы для школьников, родителей и учителей. Здесь можно бесплатно читать и скачивать современные учебники, рабочие тетради, а также наглядные презентации по всем предметам школьной программы. Материалы распределены по классам и темам, что делает поиск максимально удобным. Каждое пособие отличается логичной структурой, доступной подачей материала и соответствует действующим образовательным стандартам. Благодаря простому языку, наглядным схемам и практическим заданиям, обучение становится легче и эффективнее. Учебники подойдут как для ежедневной подготовки к урокам, так и для систематического повторения перед экзаменами.
Особое внимание стоит уделить разделу с презентациями - они становятся отличным визуальным дополнением к теории, помогают лучше понять сложные темы и удерживают внимание учащихся. Такие материалы удобно использовать в классе на интерактивной доске или при самостоятельной подготовке дома. Все размещённые на платформе материалы проверены на актуальность и соответствие учебной программе. Это делает сайт надёжным помощником в образовательном процессе для всех участников: школьников, учителей и родителей. Особенно удобно, что всё доступно онлайн без регистрации и в свободном доступе.
Если вы ищете надежный источник для подготовки к урокам, контрольным и экзаменам - klass-uchebnik.com станет отличным выбором. Здесь вы найдёте всё необходимое, включая "Монгольская литература по теме: Творчество и краткая биография Д.Равжаа", чтобы сделать обучение более организованным, интересным и результативным.
Говийн догшин ноён хутагт Данзанравжаа 1803 оны гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 25-нд одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт ядуу ард Дулдуйтын ганц хүү болон мэндэлжээ. Таван нас хүртлээ аавтайгаа гуйлга хийн амьдарч байв. Нэгэн өдөр өөрийн өмнөх дүрийг таньж, айлын үүдэнд байсан ламаас морио авъя гэж нэхсэнд нөгөөх лам ямар учиртайг асуутал өмнөх дүрийнхээ тухай ярьжээ.
Бага наснаасаа өнчрөл ядуугийн зовлон үзсэн боловч өөрийн авъяас билгээрээ олонд хүндлэгдэж 5 настайдаа Говийн догшин ноён Хутагтын дүрд өргөмжлөгджээ. Данзанравжаа 16 нас хүртэл буддын шашныг судалсны эцэст Нимава ёсон буюу улааны урсгал Монголд илүү тохирно гэж үзээд дэлгэрүүлэх ажилд зүтгэжээ. Энэ хүн 54 наслахдаа Монголын говь төдийгүй, Дорно дахинд алдаршсан соён гэгээрүүлэгч хүн байжээ.
Данзанравжаа яруу найрагч, ая зохиогч, жүжиг, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач хүн байжээ. Тэрбээр 300 гаруй яруу найраг, жүжгийн зохиол 10 дэвтэр, дууны бүтээл 100 гаруйг зохиосон.
Монгол хэлээр 200 гаруй бүтээл, төвд хэлээр 180 орчим зохиол бичжээ. Гадаадын эрдэмтэн судлаачид Данзанравжааг Монголын нийгмийн амьдралыг шинэчлэгч, урлаг соёлын гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч хэмээн судалгааныхаа бүтээлд олонтаа дурьдаж, ийм богино наслахдаа амьдарсан хугацаандаа амжихааргүй их зүйлийг бүтээжээ хэмээн гайхан биширдэг билээ.
Уран бүтээлийн товчоон
Үлэмжийн чанар
Хурмаст тэнгэр
Ичиг ичиг
Төвшин сайхан
Сэргэлэн зант цагаан
Бардам сэргэлэн бор
Ар өврийн гурван хайлаас
Бяцхан хөвүүндээ зориулсан сургаал
Сэтгэлийг амраагч
Төрж өсгөсөн гөрөөс ээж
Саран хөхөө жүжиг
Ноён хутагт Данзанравжаагийн найруулан тавьсан монголын хамгийн урт жүжиг бол ”Саран хөхөө” жүжиг юм. Энэ жүжгийг бүтэн 1 сар үздэг бйсан ба “Саран хөхөө” шувууны туужийг 1833 оны Могой жилд Толгот уулын сүм дээр дуулуулж олонд дахинд хүргэж байжээ.
Равжаа дуу шүлэгийг зохиохдоо, аль тохиолдох уран үгийг холбож, аль тохиолдох уран утгыг хэлхэж бичсэнг бус, гүн ухааны онол үндэслэлтэй, нарийн зохиомжтой бичсэн” гэж өгүүлжээ.
“Дандины Зохист аялгууны толийг” тавдугаар далай лам тайлбарлан бичихдээ “Хүслийн таван эрдэм, тухайлбал: дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй тавыг тус бүр үгийн чимэг болгон магтаж болно гэсэн байна Тавдугаар ноён хутагт энэхүү уран зохиолын онолтой зохицуулан хүслийн таван эрдмээр жишээ болгон гоо бүсгүйг магтаж ”Үлэмжийн чанар” гэдэг гайхамшигт шүлэг дуугаа зохиосон байна” гэж тэмдэглэжээ.
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь
Үзээд үзээд ханашгүй, ай нь үнэн хө
Үзэсгэлэнт дүрс
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зэ
Яруу сайхан дуу
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт хамт бүтээсэн
Улаан зандан үнэр чинь
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зэ
Анхилам үнэр
Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам аривтгана зэ
Бал бурмын амттай
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Уян зөөлөн бие
“Үлэмжийн чанар” дууг чин сэтгэлээсээ нэг удаа дуулахад 1000 ногоон дарь эх уншсантай тэнцэнэ... Эмэгтэй хүнийг билгийн нүдээр харах аваас хүслийн таван эрдэм нь төгс төгөлдөр гоо үзэгдэх ажээ. Энэ дуу бурханд тахил болдог, тэр нь дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй зэрэг хүслийн таван эрдмийг өргөж өгдөг юм” гэжээ.
Данзанравжаа нь 1820 оноос эхлэн Хамарын хийд, Чойлонгийн хийд, Бүрдэний хийд зэргийг байгуулан 1840-өөд оноос Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд зэргийг үндэслэн барьж, “Намтар дуудах дацан” хэмээх театр, Номын сан, “Хүүхдийн дацан” нэртэй сургууль, “Гиваадан Равжаалин” нэртэй үзмэрийн сүм санаачлан барьжээ.
Хамарын хийд
Монголын хамгийн онцлог сайн шинжит арга билгийн зааг дээрх газар бол Өвөрбаясгалант хамарын хийд. Ямарч үйл эр эм буюу арга билгийн зааг дээр байдаг жамтай. Хамарын хийд нь урагш түрсэн өвчүү мэт газар байрлаж, хойд тал нь улаан догшин тагжир бол урагшаа говь болж задгайрдаг. Энэ 2 газрын зааг дээр сүм хийд барина гэдэг бурхны ном номлол төдийгүй бүх үйл дэлгэрэхийн оньст орох болно















