Презентация - "Монгольская литература по теме: Творчество и биография писателя Ц.Доржготов"

- Презентации / Другие презентации
- 0
- 12.06.23
Просмотреть и скачать презентацию на тему "Монгольская литература по теме: Творчество и биография писателя Ц.Доржготов"
Сайт klass-uchebnik.com предлагает качественные учебные материалы для школьников, родителей и учителей. Здесь можно бесплатно читать и скачивать современные учебники, рабочие тетради, а также наглядные презентации по всем предметам школьной программы. Материалы распределены по классам и темам, что делает поиск максимально удобным. Каждое пособие отличается логичной структурой, доступной подачей материала и соответствует действующим образовательным стандартам. Благодаря простому языку, наглядным схемам и практическим заданиям, обучение становится легче и эффективнее. Учебники подойдут как для ежедневной подготовки к урокам, так и для систематического повторения перед экзаменами.
Особое внимание стоит уделить разделу с презентациями - они становятся отличным визуальным дополнением к теории, помогают лучше понять сложные темы и удерживают внимание учащихся. Такие материалы удобно использовать в классе на интерактивной доске или при самостоятельной подготовке дома. Все размещённые на платформе материалы проверены на актуальность и соответствие учебной программе. Это делает сайт надёжным помощником в образовательном процессе для всех участников: школьников, учителей и родителей. Особенно удобно, что всё доступно онлайн без регистрации и в свободном доступе.
Если вы ищете надежный источник для подготовки к урокам, контрольным и экзаменам - klass-uchebnik.com станет отличным выбором. Здесь вы найдёте всё необходимое, включая "Монгольская литература по теме: Творчество и биография писателя Ц.Доржготов", чтобы сделать обучение более организованным, интересным и результативным.
ЦЭНДИЙн ДОРЖГОТОВ нь:
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, шог зураач юм.
Уран бүтээлийн баримтлаг зарчим нь
Ухаажсан уншигчийн сэтгэлийг уярааж, ходоодыг гижигдэж, инээд нулимс хоёрыг холих дуртай. “Өрөвдөх сэтгэлээ хошин аясаар өнгөцхөөн хучаад үзгээ барь” гэж өөртөө захидаг. Инээхгүй юманд инээх дургүй учраас ухаарч инээцгээе гэж уриалдаг. Уншигч цөөрөөд зохиолч олшроод буйд харамсдаг. Би тэмцэгч биш өчүүхэн мэдрэгч нэгэн.
Уран бүтээлийн баримтлаг зарчим нь
Авьяастай байх томоотой байхаас хэцүү гэж бичсэн удаа бий. Ухаантан олшроод өрөвч сэтгэлтэн цөөрч буйд эмзэглэдэг бөгөөд энэ эмзэглэл зохиолын сэдэв болох нь бий. Амьдрал бол явж явж нулимс. Амьдрал дан инээд биш. Амьдрал нулимсаар төгсдөг. Нас өндөр боллоо. Нэг мэдэхнээ өөрийн эрхгүй энэ сэдвээр бичиж эхэлжээ. Шударга нь шударга бусыгаа дийлээсэй гэж би залбирдаг. Шударга бус нь шударгыгаа дийлэхэд шаналдаг.
Уран бүтээлийн баримтлаг зарчим нь
Энэ шаналал миний уран бүтээлийн эрэл болдог. Тэгээд ч би гол төлөв гарц хайсан шүүмжлэлт зохиол бичжээ. Би хар багаас ямар нэг юм өөд тэмүүлээд буй юм шиг амьдарсан хүн. Юунд тэгтлээ тэмүүлээ вэ гэж эдүгээ тунгаахад “Шударга нь шударга бусыг дийлдэг нийгмийг” энэ яваа насандаа нүдээрээ үзэхсэн гэж тэмүүлсэн бололтой.
ГЭР БҮЛ
Миний хань Мягмаржав Булган аймгийн Могод сумын хүн. Хойшоо сургуульд явахынхаа жил би 24-тэй, энэ маань 19-тэй анх танилцаж дотносч байлаа. Оюутан байхдаа би 1967 онд гэргийгээ дагуулаад аав ээждээ очлоо. Тэр хоёр маань хүү, бэр хоёроо үзээд жигтэйхэн их баярласан. Аав ээжээ тэгж хөөрч байхыг үзээгүй. Маргааш нь аав дээл хувцсаа сольж, аль сайн морио унаад Гашууны гол өгсөөд айл хэсэхээр давхилаа. Ээж “Аав чинь манай хүү хөөрхөн охин дагуулаад ирлээ” гэж зарлахаар яваад өглөө гээд шоолж байж билээ. Өглөө эрт адуугаа цуглуулахаар морьтой давхихад өндөр ургасан ногоо өвдөг шүргээд гутал шүүдэрт шал нойтон болдогсон.
ГЭР БҮЛ
Морьтой давхисан миний мөрөөр ногооны толгойд хоносон шүүдэр гүвэгдэн унаад, хар ногоон зураас шүүдэрт мөнгөрсөн цэлгэр тал дундуур их тод дурайж хоцорно. Ямар сайхан зун байгаав дээ. Давхиж давхиж гэр өөдөө харахад Мягаа минь миний араас харуулдсаар гадаа зогсож байна. Айлын бэр болсон томоогүй охин надгүйгээр танихгүй хүмүүсийн дунд хоцрох эвгүй л байсан биз дээ. Хань маань намайг оюутан байхад Могоддоо таван жил сургуулийн хичээлийн эрхлэгч, намын гишүүн болчихсон сүрхий л ажилтай албатай хүн байлаа. Ууган охин Оюунгэрэл маань намайг дөрөвдүгээр курст байхад төрсөн юм
Нийт хэдэн ном хэвлүүлсэн нь
Гуч гаруй ном хэвлүүлсэн байна. Түрүүчээс нь тав зургаан боть болгоод явж байна. Саяхан “Цав цагаан” хэмээх уран зохиолын өгүүллэг, дурсамж эсээ, түүхийн манан буданг сөхсөн нийтлэл бүхий шинэхэн номоо уншигчдад өргөн барилаа.
Шог зургаараа шагнал авсан нь
Далан хэдэн онд шог зураг дэлхий дахинд их моод болж цэцэглэсэн. Канад, Итали, Турк, Болгар, Голланд зэрэг улс оронд хоёр жил тутамд болдог олон улсын хошин шог зургийн уралдаанууд болдог байсан. Шог зургийн энэ цэцэглэлтийн үед нь соёлын гавьяат зүтгэлтэн Цэвгийн Байды бид хэд үзэж тарсан байгаа юм л даа.
Шог зургаараа шагнал авсан нь
ЗХУ-ын Энхтайвны хорооны алтан медаль, Зөвлөлтийн фондын хорооны алтан медаль авч байлаа. Габровын хүндэт медаль хүртсэн. Тайлбаргүй шог зураг зурахад их ухаан ордог. Миний зохиолууд шог зургаас эхтэй юм. Хүн харахад хоёр мэргэжилтэй юм шиг боловч уг чанартаа нэг л юм байхгүй юу.












