Презентация - "Монгольская литература по теме: Писатель С.Эрдэнэ"
- Презентации / Другие презентации
- 0
- 08.06.23
Просмотреть и скачать презентацию на тему "Монгольская литература по теме: Писатель С.Эрдэнэ"
Намтар
Сэнгийн Эрдэнэ нь Монголын зохиолч байв. Тэрээр хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, сэтгэл зүйн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан зохиолч бөгөөд хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ нэн чадамгай задлан шинжиж, уран үгээр дүр бүтээхдээ нээлт хийж чадсан уран бүтээлч юм.
Тэрээр Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн. 1949 онд офицерын сургууль, 1955 онд Монгол Улсын Их Сургууль төгсчээ. "Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ.
1949 оноос уран бүтээлээ эхэлж “Тал нутгаар явахдаа” шүлгийн түүвэр, “Өдрийн од”, “Малын хөлийн тоос”, “Наран тогоруу” зэрэг тууж өгүүллэгүүд, “Миний эх орон-миний тоонот”, “Шилмэл өгүүллэгүүд” зэрэг өгүүллэгийн түүвэр, “Нэгэн жил өнгөрөхөд”, “Хөх хулгана жил”, “Өдрийн од”, “Жаргах нас”, “Цасан доорх ногоо”, “Уянгын туужууд” туужууд, “Амьдралын тойрог”, “Занабазар”, “Хойд насандаа учирна” роман, “Алтан өргөө”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” /Д.Маам, Д.Батбаяртай хамтарсан/, “Эх бүрдийн домог”, “Их замын эхэнд”, “Сэрүүн дуганы мөхөл” кино, “Хатуу тоглоом”, “Биеэ татах ухаан” жүжиг, “Дөчин өдрийн тэмдэглэл”, “Хар хун шувуу”, “Халхын заяат харгуй минь” дурдатгал туурвиж Монголын утга зохиолын эрдэнэсийн санд уран бүтээлээ мөнхөлсөн сод авьяас билэгтэн байжээ
Богино хэлбэрийн хүүрнэлт зохиолд утга уянга, сэтгэхүйн нарийн шижмийг өвөрмөцөөр хослуулан байгаль, хүний сэтгэлийн гоо сайхныг нээн үзүүлэхэд шинэчлэл хийж, “Чулуут голын цуурай”, “Малын хөлийн тоос”, “Хөлсний ажил” зэрэг зохиолоороо төрийн шагнал хүртсэн байна. “Монголын соёлын сан”-г үндэслэн байгуулалцаж эх орны түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн бүтээхэд олон жилийн хөдөлмөрөө зориулсан соёлын гарамгай зүтгэлтэн байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнажээ
1955 оноос Хий судлалын эмнэлэгт их эмч, Эрүүл мэнд сэтгүүлийн эрхлэгч, 1961-79 онд МЗЭ-ийн төв хэвлэл Цог сэтгүүл, Утга зохиол, урлаг сонины эрхлэгч, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Монголын шинэ үеийн утга зохиолын богино өгүүллэгийн мастер. Орчин үеийн Монголын утга зохиолын хэл бүрэлдэхэд нөлөөлсөн зохиолчийн нэг, уран нийтлэлч.
“Амьдралын тойрог”, “Баян бүрд”, “Занабазар”, “Малын хөлийн тоос”, “Наран тогоруу”, “Хойт насандаа учирна” зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ.
С. Эрдэнэ 2000 онд нас нөгчжээ.
Монголын утга зохиолын эрдэнэсийн санд уран бүтээлээ мөнхөлсөн сод авьяас билэгтэн байжээ. Богино хэлбэрийн хүүрнэлт зохиолд утга уянга, сэтгэхүйн нарийн шижмийг өвөрмөцөөр хослуулан байгаль, хүний сэтгэлийн гоо сайхныг нээн үзүүлэхэд шинэчлэл хийж, ‘Чулуут голын цуурай’, ‘Малын хөлийн тоос’, ‘Хөлсний ажил’ зэрэг зохиолоороо төрийн шагнал хүртсэн байна. ‘Монголын соёлын сан’-г үндэслэн байгуулалцаж эх орны түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн бүтээхэд олон жилийн хөдөлмөрөө зориулсан соёлын гарамгай зүтгэлтэн байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ‘Алтан гадас’ одонгоор шагнагдаж байсан.
“Малын хөлийн тоос” өгүүллэг
Удиртгал
Чанцал нь 2 хүүтэй ганц бие эмэгтэй. Балбар нь Чанцалтай учир ургуулж буй эр.Сугар нь Чанцалт айлддаг ядрангуй царайтай өвгөн.Чанцал Балбар хоёр хоорондоо амрагийн харилцаатай бөгөөд тэдний харилцаа яаж хэнээс болж дуусах бол гэдэг талаар өгүүлэхээс гадна сэдэвтэйгээ холбогдож буй зүйл нь энэ зохиолд гарж байгаа эрэгтэйчүүд бүгд малын хөлийн тоосонд бужигнадаг, мал хариулдаг хүмүүс юм.
Өгүүллэгийн хэсэг
Найман сар дундаа орж, ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан цэлийж, салхи сэрүүхэн үлээх болжээ. Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө билээ. Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай, умар уулсын бэл униартах ногоон дэнжтэй, Хангай говийг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээ хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавив. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг нь сайртай бор хөлөө, нөгөөдөх нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хүүдээ хувь тавьж байгаа нь энэ. Гэрийн зүүн хаяанд хямдхан бүтээлгээр цэвэрхэн зассан эзэгтэйн ор, түүнээс доохно эцэг өвгийн утаат эргэнэг, баруун хаяанд нь эрээн авдар, түүнээс доохно эмээл хазаар, хувин сав тэргүүтэн байна.
Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагш гарахад өглөөний сааль хүлээсэн үнээ тугал мөөрөлдөн угтав. Зүүн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж, хөмүүл таанын тааламжит үнэрээр агаар салхи анхилж, хүн бүл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал, хүлээн авагчийн хүнгэнэх дуу энэ бүхэн өөрийн нь дорой буурайг сануулах мэт болно. Ийнхүү бүсгүйн сэтгэл догдолсон нь сүүлийн хэдэн өдөр нэгэн учралыг хүлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхэн үеэр баруунаас хүрэлцэн ирэх тууварчдын манлайд учралт хүн нь буух ёстой байлаа. Тэгээд өнгөрсөн хэдэн өдөр Борогчингийн хөндийн урд уулын ар, хойт уулын энгэрийг туж харуулдсаар байв. Энэ удаа ч гэрээс гарангуут мөрөөдөлт зүгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь, үхэр цайран багширч тууварчдын гэр майхан ундуй сундуй үзэгдэв. Энэ бүхнийг харангуут бүсгүйн хацар дээрх тарлан сэвх хүртэл туяаран шингэрч, уйтгарлаг...
Агуулга
Байгалийн цогц бүрэлдсэн үзэсгэлэнтэй сайхан нутагт хоёр хүүтэй ганц бие Чанцал хэмээх нэртэй эмэгтэй амьдардаг байв.Чанцал өглөөний саалиндаа гарч байгаад борогчингийн хендийн урд уулын ар,хойд уулын энгэрт учралт залуу болох тууварчин Балбар ирсэн байхыг мэднэ. Учралт залуугаа хүлээн үнээгээ хагас Дутуухан саагаад гэрийн зүг яаран, хоёр хүүгийнхэээ нүүр гарыг угааж, гэр орноо цэвэрлсхийгээд байж байтал үдийн алдад наашилж яваа хөтөлгөө морьтой хүн үзэгдлээ.Чанцал хоёр хүүхэдээ гарж тогол хэмээн хэлээд гэрийнхээ хойморийг сехеж еедеес нь угтан гарав. Тэр хоёр мэнд мэндэлцээд гэр рүүгээ орон зочинг дайллаа.Чанцал авдраасаа галуун хүзүүт гаргаж ирээд Балбарт нэрмэл архинаасаа аягалж өгөхдөө ойр зуурхан сонин хачин ярилцана.Хэдэн тагшны дараа Балбар Чанцалыг шунамхайран харж суув. Тэгээд Чанцалын гараас шүүрэн авч тэврэхийг завдтал хүүхдүүд нь гүйн ирж ээжийнх нь орон дээр тухлан хэвтсэн Балбарыг хараад айсан шинжтэй хатавчны хажууд наалдан зогсов.Балбар хэтэвчнээсээ хоёр улаан аравт гарган хоёр хүүд өгсөнд баярлан саахалт айл руу уралдан гүйв. Балбар шимийн архиаа шавхан уугаад Чанцалыг оройн саалиндаа гарсан үеэр хамаш хувцасаа тайчин орон дээр нь тухлах шиг хэвтэв.Маргааш өглөө нь Чанцалын хийсэн бантанг амтархан идээд галуун хүзүүт тонилгон морин дээрээ мордохдоо Дашчилэнгийхэн гэсэн хэдэн юм танайд ирнэ гэсээр одов.Маргааш нь Чанцал Балбарын хэлснээр хойд уулын энгэр рүү өөрт ноогдсон хөгшин бор морио унаад явав.Дун цагаан гэр Балбарынх бололтой хажууд нь хоёр хар майхан барьсан байв. Гэр рүү 4 эр нэг нь Балбар нэг нь ядрангуй царайлсан өвгөн Даалуу тоглоод сууж байв. Орж ирмэгц Балбар Сугар хоёр хонь төхөөрхийж Чанцал мах чанаж тэд харин шимийн архиндаа халцгаагаад даалуугаа тоглон сууснаа Сугар гарч яваад Чанцалтай Балбарын тухай ярилцана.
Дүгнэлт
Надад энэ зохиолыг уншаад хамгийн түрүүнд бодсон зүйл гэвэл за хамгийн эхлээд хүнийг таньж мэдэх ёстой юм байна. Дараа нь цаашлаад дотонсох хэрэгтэй юм байна. Хэн юм? Ямар дотоод чанартай юм? гэдгийг нь мэдэхгүйгээсээ болж өөрийнхөө алт шиг үнэтэй цаг хугацааг ч алдана.Хүнд итгэх итгэл, найдлага, дассан сэтгэлүүдийн маань урам хугарна гэж бодсон.Дараа нь өмнөх хичээл шигээ дахин л монголынхоо тэр агуу үгийн баялаг, утгын гайхан биширэв. Би ямар азтай хүн бэ?. Өөртөө урам ч хугарах шиг. Яагаад гэвэл зарим үгийн утгыг мэдэхгүй, бүр үгийн харж сонсоч ч байгаагүй гээч. Монгол хүн мен үү? гэмээр.Хэдий хийж буй ажилдаа сайн, нэр хүндтэй, амьдрал нь өөдлөн дэвшиж байгаа ч гэсэн хүмүүсд сөрөг нөлөөлөлтэй зүйл хийхгүй байх талаар, өөрийнхөө ааш занг эвдэлж бардахгүй байх талаар ухаарал сургамж авсан. Тэнэг хүн л өөдлөх тусамаа бардаж, ухаантай хүн л өөдлөх тусам ухаажиж уруудах тусам хатуужиж байдаг юм байна.